Монголын жүдочид Тбилисийн Их дуулгад ГУРАВДУГААР байр эзэллээ

Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулга тэмцээн энэ жил Гүрж улсын нийслэл Тбилисид болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас 12 бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Азийн аварга Ц.Цогтбаатар нар алтан медаль, 66 кг жинд ОУХМ Г.Хэрлэн, 90 кг жинд Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана нар хүрэл медаль тус тус хүртсэн. Ийнхүү Монголын шигшээ баг 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар гуравдугаар байранд орсон байна.

Манай улсаас нэг мөнгөн медалиар илүү Канадын шигшээ баг хоёрт орсон бол 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай Гүржийн шигшээ баг нутагтаа тэргүүллээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *