Шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой тохиож байна
Манай улс шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын их хурлаас сонгогдсон депутатууд 76 хоног хуралдаж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой болсон нь энэ.
Түүнээс хойш 31 жилийн хугацаанд Үндсэн хуульдаа гурван удаа өөрчлөлт оруулаад байна. Гэвч энэ нь ч хангалтгүй гэж үзэн энэ цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлт дахин яригдаж эхэллээ. Бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус шинэчлэн найруулж батлах ёстой гэсэн байр суурь давамгайлах болов. Тодруулбал, эрх баригчид хоёр танхим бүхий парламенттай болж парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.