Н.Алтанхуяг: Ард түмний баялаг гаднын банкны барьцаанд орж юу ч үгүй хоцрох вий
УИХ-ын өнөөдрийн /2023.01.13/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн мэнд хүргэе. Би Үндсэн хуультай холбоотой асуудлыг хөндөх гэсэн юм. Өчигдөр манайхан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг ярьсан, эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна. Үүнд нэг зүйлийг анхаараад өгөөч ээ. Хөрөнгө оруулалтын банк ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байх болов уу. Манайхны лиценз гаднын банкны барьцаанд орох болов уу гэх айдас байна. Лиценз гэдэг зүйлийг банканд барьцаалж болохгүй. Үндсэн хуульд зааснаар байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Энэ С.Жавхлан санаачилсан юм билээ, та нар бантан хутгав аа. Ард түмний баялаг гаднын банкны барьцаанд орж юу ч үгүй хоцрох вий дээ ” хэмээн ярилаа.