Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг долдугаар сарын 1-н хүртэл сунгалаа
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв. Ингэснээр дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэхгүй байх нь.
Өнгөрсөн оны долдугаар сард “Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэж байна” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Ингэхдээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл уг зохицуулалт үйлчлэхээр тогтоолд тусгасан байжээ. Энэ хугацааг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл сунгасан байна.
2022 оны тогтоол:
ОХУ-ын “Роснефть” компани манай улсад дизель түлшийг гэрээнээсээ 5%-ийн хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.