|

ОНЦЛОХ 2022: Эмнэлгүүд 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчидаа орон сууцтай болголоо

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.

Жил бүрийн наймдугаар сард тохиодог “Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд  Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн удирдлагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг өгсөн.

Энэ хүрээнд

  • ГССҮТ-35
  • ЭХЭМҮТ – 33
  • УНТЭ – 33
  • СХД НЭ – 35
  • Орхон БОЭТ – 20
  • Говьсүмбэр аймгийн НЭ – 10
  • ХӨСҮТ – 9
  • АӨСҮТ – 7
  • СЭМҮТ – 5
  • Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хоёр ажилтан зэрэг нийт 300 гаруй эмч, мэргэжилтнүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон орлогоор орон сууцны урьдчилгааг олгоод байна. Дээрх ажилчдын 80 гаруй хувь нь сувилагч байв.

Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40 хувиар, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар буюу дунджаар 24.4 хувиар үндсэн цалингаа нэмэгдүүлээд байна.

Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгоод байна.

Ирэх жилээс Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндийн байгууллагууд KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр ажилтан тус бүрийн үнэлгээг хийж эхлэх бөгөөд гүйцэтгэлд тулгуурласан цалин хөлс, урамшууллыг олгох болно.

Үүний эхлэл болгож Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2022 оны эхний хагас жилийн бүх ажилчдын KPI үнэлгээг гаргаж 14 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгосон сайн жишиг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *