ҮЙЛ ЯВДАЛ: “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна

Төрийн ордонд

09:00 цагт Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

Туурган хивсний дэргэдэх студид

12:30 цагт Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн бусад гишүүний хамт хэвлэлийн хурал зохион байгуулна.

ЭМЯ-ны гадаа

11:00 цагт иргэн О.Энхмаа Геронтологийн эмнэлгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн Өргөө танхимд

11:00 цагт Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубээс “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.

ТЕГ-ын үүдэнд

11:00 цагт сэтгүүлч Х.Ган-Ялалт УИХ, сайд нар хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1,000 гаруй хуудас баримт, материалыг Тагнуул, Цагдаа, АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ.

11:30 цагт Хөгжлийн Банкны 87 хэрэг шүүх рүү шилжсэнтэй холбогдуулан эдгээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг сэтгүүлч нар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *