Б.Энхбаяр: Сонсголыг дэг журамгүй “циркийн тайз”, “алиалагчид”-ын цуглуулга болгохгүй
Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсгол өнөөдөр (2023.01.16) болж байна.
Энэ талаар Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог ахалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага мөн бөгөөд хуулийн хэрэгжилт, ард түмний мэдэх эрх, хүний эрх, шударга ёсны чөлөөт индэр, ардчилсан ёс, Үндсэн хуульт ёсны баталгаа мөн. Энэ удаагийн сонсгол нэгдүгээр сарын 16-20, хоёрдугаар сарын 6-10, гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, УИХ-д дөрөвдүгээр сард тайлангаа тавина.
Сонсголыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.
Сонсголыг хий хоосон улс төржилт, дэг журамгүй “циркийн тайз”, “алиалагчид”-ын цуглуулга болгохгүй байхад анхаарч, зөвхөн хяналт шалгалтын үр дүнгээр илэрсэн, цугларсан нотлох баримтыг үнэлж, холбогдох гэрчийг асууна” хэмээн байр сууриа илэрхийллээ.