Дэд сайд М.Баярмагнайг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар буруутгаж байгаа аж. Тус зүйл ангид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн гэх хэрэгт буруутгаж байна. Хэрэв түүний гэмт буруутай тогтоогдвол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна.

Түүнийг Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн групп”, “Мондулаан” ХХК-ны чанаргүй зээлийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *