Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг батлав

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах, уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэвтрүүлэх зорилгын хүрээнд “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй, ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж хомс, зардал өндөр, бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байдаг.

Иймд дээрх нөхцөл, шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг өсгөх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа анхдагчаар нүүрсийг цахимаар нээлттэй арилжихаар боллоо.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар нээлттэй арилжиж, арилжааг шударга ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны  эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх ажлын хүрээнд тус журмыг батлав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *