Иргэд орон нутаг руу зорчих хүсэлтээ аймгийн онцгой комисс руу цахимаар илгээнэ
Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 28-ны 06.00 цагаас эхлэн 14 хоног зогсоогоод буй.
Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгаантай, буяны ажилд оролцох болон хүнс, шатахуун тээврийн хөдөлгөөнийг хэвийн явуулж байгаа юм. Ингэхдээ заавал зорчих аймгийнхаа онцгой комиссдоо цахимаар мэдэгдэж, аймгийн онцгой комиссоос тухайн иргэнийг хүлээж авна гэдгийг УОК руу мэдэгдсэний үндсэн дээр хотоос гаргах юм байна.