ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ хамтран мэдээлэл хийнэ

Үндэсний статистикийн хорооны байранд 

10:00 цагт хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-наас хамтарсан мэдээлэл хийнэ.

ЗТХЯ-ны гадна үүдэнд

10:00 цагт Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод “УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс зэрэг” асуудлуудаар шаардлага хүргүүлж Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.

ҮСХ-ны байранд 

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Офицеруудын ордонд

11:00 цагт Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөл, МСНЭ, Монголын радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим мэдээллийн мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийнэ.

Блю скай зочид буудлын 3 давхарт 

18:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс сэтгүүлч, Хэвлэл мэдээллийнхэнтэй “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар танилцуулга уулзалт хийнэ.

МҮЭ-ийн холбооны 4 давхарт хурлын танхимд

11:00 цагт Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Засгийн Газрын 488 тогтоол /ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ/, Засгийн газрын 491 тогтоол / Төрд ажилласан удаан жилийн нэмэгдэл/-ын талаар мэдээлэл хийнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *