Монголоос 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд Хятад, Орос, Вьетнам, Нигери, Саудын Араб, Казахстан, Филиппин зэрэг 15 улсын 63 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Албадан гаргасан үндэслэл:
- Шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 22
- Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
- Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 8
- Түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 8
- Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн 5
- бусад холбогдох үндэслэлээр 7 иргэнийг албадан гаргажээ.
Дээрх үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо хоёр дахин өссөн талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.