ҮСХ: Хүүхдийн мөнгө олгохдоо өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн үнэлгээг хийсэн
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтарсан мэдээлэл хийж байна.
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн.Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд бол зөв. Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэдгээс шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Иргэдийн мэдээллийн чанарын асуудал гарвал төр, иргэн үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй” гэлээ.