Д.Лхамсүрэн: Хүүхдийн мөнгөнд хамрагдах аж байдлын үнэлгээг гаргахад зээлийн мэдээллийг оруулаагүй
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах зарим иргэний мэдээлэл зөрж хасагдсан асуудал үүсээд буй. Энэ асуудалд ҮСХ, ХНХЯ, ЦХХХЯ-наас тайлбар өгч байна.
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн, “Орлогыг орлуулан тооцоолох аргачлал, туршилтын судалгаанд сонгогдсон түүвэр дээр зээлийн мэдээллийг оруулсан, оруулаагүй байдлаар тооцооллыг хийсэн. Орлогыг орлуулан тооцоход орлого болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд суурилан аж байдлын үнэлгээг гаргахад зээлийн мэдээллийн статистик чанар оролцоо багатай. Тиймээс иргэдийн зээлийн мэдээллийг оруулахгүйгээр үнэлгээг хийх боломжтой гэсэн үр дүн гарсан” гэв.
Түүнчлэн “Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй” хэмээн тайлбарлалаа.