|

С.Зулпхар: Иргэдийн бүртгэл алдаатай байгаа нь системийн алдаа биш

Хүүхдийн 100,000 төгрөгийг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ. Харин бүртгэлд хамрагдсан эсэхээ шалгах явцад алдаа гарч, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Энэ талаар ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар, “Бид анх удаа захиргааны мэдээллийг ашиглаж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх алхмыг хийж байна. Үүнийг цахим засаглал, цахим шинэчлэлийн хүрээнд хийж байна. Төр, захиргааны байгууллагад иргэд болон өрхтэй холбоотой мэдээлэл бий. Уг мэдээллийг тодорхой аргачлалын дагуу үнэлээд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрхүүдийг буюу 91 хувийг тодорхойлсон. Гол нь төр, захиргааны байгууллагад байгаа иргэн, өрхтэй холбоотой мэдээлэл алдаатай байх тохиолдлууд гарч байна. Тиймээс иргэд алдаатай мэдээллээ засч, залруулаад хүүхдийнхээ мөнгийг авах боломжтой. Иргэдийн мэдээлэл төр, захиргааны байгууллагад ямар бүртгэлтэй байна. Тэрүүгээр нь бүртгэсэн. Тиймээс тухайн байгууллагад хүсэлтээ гаргаад энэ алдаануудаа засуулж болно. Засагдсаных нь дараа бид дахиад үнэлгээг нь гаргаад, хүүхдийн мөнгө олгох эсэхийг шийдчихнэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *