Д.Амарбаясгалан: Бүртгэл нь алдаатай байгаа иргэдийн мэдээллийг 14 хоногт багтаан шинэчлэнэ
Хүүхдийн мөнгөний журам хэрэгжиж эхэлсэн ч иргэдийн бүртгэлтэй алдаатай байгаа нь иргэдийн бухимдуулаад буй. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн байгууллагууд уялдаа муутай ажилласны улмаас иргэдийг бухимдуулж байна. Тиймээс иргэдийн мэдээллийг 14 хоногт багтаан шинэчлэнэ. Иймд иргэд биечлэн болон цахимаар мэдээллээ шинэчлэх шаардлагатай. Учир нь төр иргэний хувийн мэдээллийг дураараа өөрчилж болохгүй” гэлээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?