Н.Учрал: Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй

Иргэдийн бүртгэлд алдаа гарсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.

Тэрээр “Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байхдаа сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнөөдөр хэрэглэж буй системүүдээ хуульчилж өгсөн. И-Монголиа бол төрийн мэдээллийн үндсэн систем. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн.

Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан. Бид И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулаагүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна. Ердийн үед ажлын өдөр и-монголиа дээр 17 мянган хандалт байдаг. Өчигдөр нэг дор 300 мянган хандалт орж ирсэн. Ердийн ачааллаас 10-20 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. хэрэв клауд болгочихвол ачаалал даах чадвартай болно. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *