Б.Жавхлан: Цагаан сар болж байгаа учир гуравдугаар сарын хүүхдийг мөнгийг урьдчилж олгоно
Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө:
Тэрбээр, “Хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Халамжийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгө бол халамж мөн гэж үзсэн. Иймд өндөр орлоотой өрхүүдэд хүүхдийн мөнгө авахгүй байхыг уриалж байна. Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгож байх, бодлогын шилжилт хийлээ. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон тул шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй. Энэ оноос эхлэн нийт хүүхдийн 9 хувьд л мөнгө олгохгүй.
Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэнээс өрхийн орлого болон хөрөнгө өндөр гарлаа. Хүүхдийн мөнгө авна гэсэн хүлээлттэй байсан иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тул бухимдлаа. Төрийн мэдээллийг шинэчлээгүй, үүнд хяналт тавьж чадаагүйдээ уучлал хүсэж байна. Мэдээллийн давхардлыг Цагаан сараас өмнө залруулна. Иргэд мэдээллийг эзэмшигч тул хоёр талаас хамтран ажиллаж, мэдээллийн сангаа цэгцэлье. Учир нь мэдээлэл эзэмшигч нь иргэд өөрсдөө.Энэ сарын 20-нд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг өгнө. Гэвч мэдээллийн зөрүүний улмаас хүүхдийн мөнгөө цагтаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгоно” гэв.
Real excellent information can be found on web blog.Raise range