Дэлхийн хамгийн хүйтэн хот болох Якутскад -50 хэм хүрчээ
Дэлхийн хамгийн хүйтэн хот буюу Сибирийн зүүн хэсэгт байрлах Якутск хотод агаарын температур Цельсийн -50 хэмд хүрсэн байна.
Нэгдүгээр сар бол Якутскийн хамгийн хүйтэн үе бөгөөд алслагдсан тосгодын иргэд давхар бээлий, ороолт, малгай, юүдэн өмсөх зэргээр дулаан байх бүхий л аргаа хэрэглэж байна. “Тааруулж хувцасла, эсвэл даар. Байцай шиг давхарла” хэмээн нутгийн иргэд ярьсан байна.
Оросын стандартаас ч давсан хүйтэн хотод нэг сая хүрэхгүй хүн амьдардаг бөгөөд өнгөрсөн долоодугаар сард гарсан ойн түймэр дэлхийн анхаарлыг энэ алслагдсан бүс нутагт татсан юм. Якутск хотод 2018 онд Цельсийн -67 хэм хүрсэн удаатай.
Эх сурвалж: CNN