Дархан: Хүүхдийнх нь төрсөн өдөр тохиосон албан хаагчдад цалинтай чөлөө олгоно

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал “сургуулийн бага ангийн хүүхэдтэй төрийн албан хаагчдад хүүхдээ авах, хүргэх үед цагийн чөлөө олгох” чиглэлийг өгчээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн засаг дарга доорх дөрвөн шатны чиглэлийг “Хүүхэд жилийн хүрээнд” албан чиглэл болгож хэрэгжүүлэхээр зорьж буй бөгөөд тус чиг үүрэгт тусгай чиг үүрэгтэй байгууллагууд /цагдаа хүчнийхэн, эмч эмнэлгийн байгууллагууд, онцгой байдал/ хамрагдахгүй аж. Хэрэгжиж эхэлж буй албан чиглэлүүд:

  1. Төрийн байгууллагуудын алба хаагчдаас аливаа үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд мөнгө хураахгүй байх албан ёсны захирамж гарна,
  2. Цэцэрлэг болон сургуулийн бага ангийн хүүхэдтэй төрийн албан хаагчдад хүүхдээ авах, хүргэх үед цагийн чөлөө олгох,
  3. Амралтын өдрүүдэд онцгой тохиолдлоос бусад тохиолдолд үйл ажиллагаа төлөвлөхгүй байх,
  4. Хүүхдийнх нь төрсөн өдөр тохиосон албан хаагчдад цалинтай чөлөө олгох гэх зэрэг чиглэл, шийдвэрүүдийг танилцуулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *