Өнөөдөр “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт” жагсаал болно

Өнөөдөр /2023.01.18/ 12 цагаас Төв талбай дээр “Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрт” жагсаал болох аж. Тодруулбал, улс төрч Ц.Оюунгэрэл “Айлын хүүхдүүдийг алагчилгүй мөнгийг нь өг” гэх үндсэн шаардлагатай уг жагсаалыг зохион байгуулах гэнэ.

Энэ тухайгаа тэрээр “Сурталчлаад байсан @E-Mongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-д өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй дэд сайд, тэр хэдэн мэргэжилтэнгүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна лээ шүү. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө” хэмээн нийтэлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *