|

“Хэмнэх” уриатай төр “мөнгөн үдэш” баярын хөтөлбөрийг 390 сая төгрөгөөр зохион байгуулжээ

НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүрийн шинэ жилийн өдрөөр баярын арга хэмжээ зохион байгуулж, нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо хамтдаа угтдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд тус баярын арга хэмжээнд 395,043,169 төгрөгийн НЗДТГ-аас зарцуулсан байна.

 

Тодруулбал, сүлд модны оройн таван хошууг 15,174,049 төгрөгөөр угсаргсан, 19,525,245 төгрөгийн үнэ бүхий бөмбөлгөн гэрлэн чимэглэл дөрвөн ширхэг нийт 78,100,980 төгрөг, тайзны ард байрлах лед дэлгэц 31,500,000 төгрөг, хамтлаг дуучид 45,000,000 төгрөг болсон гэх төсвийн задаргаа мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгджээ.

No photo description available.

 

No photo description available.

 

No photo description available.

 

No photo description available.

 

Энэ жилийн тухайд шинэ жилийн уур амьсгал бүрдсэн жилийн сүүлийн сар болох арванхоёрдугаар сар эхэлсэн өдрөөсөө “нүүрсний хулгай” гэх хэргээр иргэд төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, баярлах байтугай эсрэгээрээ бухимдан талбайн гоёл чимэглэлийг эвдэн сүйтгэж, сүлд модыг шатааж байсан. Харин энэхүү гоёл чимэглэл нь энгийн иргэдийн жилийн цалинтай дүйцэх хэмжээний үнэтэй байсан аж.

Төв талбайг чимэглэсэн сүлд мод, гоёл чимэглэл өнгө үзэмж муутай “хогоор баяр тэмдэглэж” байна хэмээн иргэд шүүмжилж байхад БОАЖЯ, НЗДТГ-аас “Төв талбайд зассан моднуудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан. Гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материал болон хог хаягдлаар хийж, чимэглэж бид төсвөө хэмнэж байна. Мөн давхар байгальд ээлтэй бүтээл сонгосноороо онцлогтой” хэмээж байв. Өнгө нь дээрээ “хэмнэлт” ярьсан ч нэг үдшийн баярын арга хэмжээнд 390 гаруй сая төгрөгийг цацаж яриа, үйлдэл хоёр нь зөрөв. Харин хэмнэлтээ хүүхэд бүрт тэгш олгох хүүхдийн мөнгөн дээр гаргаж цахим үндэстэн нэрээр Е-Mongolia, Ehalamj.mn рүү нэвтэрч орох байтугай ухаалаг утсаа бүрэн эзэмшээгүй хэдэн иргэдийнхээ сул тал дээр ажиллаж иргэний хувийн мэдээлэл зөрсөн учир хүүхдийн мөнгө олгох боломжгүй болсон гэж тайлбар тавих нь ичмээр.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments