П.Анужин: Ордны нэг танхимд хүүхдүүдэд өгөх хэдэн төгрөг, нөгөө танхимд нь хөгжлийн банкны хулгайч нарт өгчихсөн тэрбум төгрөгийг хэлэлцэж байна
Энэ сарын 15-ны өдрөөс хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах боломжтой иргэдийн гар утсанд мессеж, илгээж мэдэгдсэн гэдгийг салбар яамнаас мэдээлсэн. Гэвч ихэнх иргэдийн утсанд мессеж ирээгүй төдийгүй нийт хүүхдүүдийн 91 хувьд олгоно гэсэн нь эргэлзээтэй болж эхэлсэн.
Учир нь иргэдийн хувийн мэдээлэл зөрүүтэйгээс хүүхдийн тоо, оршин суугаа хаяг, өрхийн орлогын хэмжээ зөрүүтэй гарсан тул зарим хүүхдүүд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэж бүртгэгдсэн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин, “Ордны нэг танхимд хүүхдүүдэд өгөх хэдэн төгрөгийн хуваарилалтын талаар, яг зэрэгцээ нөгөө танхимд нь Хөгжлийн банкны хулгайч нарт өгчихсөн тэрбум тэрбум төгрөг хаачсан тухай хэлэлцэх, тохуутай юм даа” хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ.