Цагдаагийн 102 албан хаагч англи хэл сурахаар Филиппин явна
“Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нээлттэйгээр байршуулсан.
Улмаар, цагдаа, дотоодын цэргийн 183 алба хаагч суралцах хүсэлтээ гарган материалаа ирүүлснийг хүлээн авч Хууль зүй, дотоод хэргийн яаманд энэ оны сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтад оролцсон 183 алба хаагчаас 102 алба хаагч тэнцэж ирэх хоёрдугаар сараас эхлэн Филиппин Улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сонгон шалгаруулалтын үеэр алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшсэн алба хаагч бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.
Сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгааг хэлэв.
Эх сурвалж: ХЗДХЯ
ХА ха тэргүүн долоогчидыг 2 сар халуун оронд амраана гэв ү ? ха ха
harin tiimee hetsuu bnuu