Х.Нямбаатар: Х.Баттулгыг яллагдагчаар татсан
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр бид төмөр замтай холбоотой асуудлыг ярилаа. Ирэх хаврын чуулганаар үүнийг хэлэлцэх байх. Сая манайд төмөр зам дээр нэг хүнээс их хэмжээний мөнгө илэрсэн хэрэг гарсан нь өрсөлдөөнгүй зах зээл дээр шийдвэр гаргадаг давуу байдлыг бий болголд байгаад учир байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл би авсан Бусад хүмүүсийн талаар мэдээлэлгүй байна. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад оролцдог субъект биш учраас пропурорын байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй” гэв.