Хөгжлийн банкны хэрэг дээр Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарыг гэрчээр дуудлаа

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрх нь Түр хорооны даргад олгосон. Энэ хүрээнд “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Ж.Хичээнгүй, Л.Батжаргал, “Бэрэн” группын гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг гэрчээр дуудах шаардлага үүслээ. Тиймээс “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн асуудлыг энэ өдрийн хамгийн сүүлд хэлэлцэнэ. Эдгээр хүмүүсийг дуудаж, гэрчээр оролцуулах ажлыг зохион байгуулна” хэмээн ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *