Цагаан сарын үзэсгэлэн худалдаатай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орууллаа

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай  холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо.

Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа  “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал  зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг  “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв- шинэ 100 айл худалдааны төв” болгож сунгахаар төлөвлөжээ.

 

Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments