Д.Ганбат: Хүүхдийн мөнгө халамж биш байгалийн баялгийг тэгш хуваарилж буй хэлбэр
Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр боллоо.Тус намаас хүүхдийн мөнгийг олгохдоо алгачлахгүй, хүүхэд бүрд өгөх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдээллийн эхэнд мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ардчилсан Нам анх хүүхдийн мөнгийг санаачилсан. Үүнийг хүүхэд бүрд олгодог байсан. Монголын байгалийн баялгийг нийт хүүхдээрээ дамжуулж ард иргэддээ олгох нь зөв хувилбар гэж үздэг, халамж биш. Өнгөрсөн онд МАН хүүхдийн мөнгийг халамж гээд хуульчилсан. Энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй.
Хүүхдийн мөнгийг 91% нь аваад 9% нь авахгүй гэхээр дундаж давхарга байхгүй боллоо. Ам бүлийн орлого 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдийн мөнгийг хасчихлаа. 3.5 сая нь 1,000 доллар хавьцаа мөнгө. Дунд зэргийн хөгжилтэй орны difficult, dirty, dangerous ажлыг хийж байгаа хамгийн бага цалин нь $1,000. Манай иргэдийн ихэнх нь ийм ажил хийж байна. Ажлаа хийгээд татвараа төлөөд явж байгаа өрхүүдийг дундаж давхаргаас хасаж байгаа нь буруу, үүнийг засах ёстой.
Энэ Засгийн газрын цахим бодлого нь сайн. Гэвч үүнийгээ муу хийсэн байна” хэмээн хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ.