Х.Нямбаатар: Яруу найрагч Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ТЕГ-аас цагдан хорьсон
Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “ТЕГ-ын дарга П.Одонбаатартай холбогдож яруу найрагч Ц.Хуланг баривчилсан талаар лавлахад “манай харьяаллын хэрэг дээр шалгах хэрэгтэй болоод баривчилсан” гэсэн. ТЕГ үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнд эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, экстрем байгууллагад нэгдэж орох зэргээр тагнуулын байгууллагад харьяалагдсан хэрэгт шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон гэсэн үг ” гэв.