Д.Оюунхорол: Казино байгуулахаас айх зүйл байхгүй

ИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол “Казино байгуулбал Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөхийг нэг казино байгуулж харах юм. Онгоцны буудлынхаа ойролцоо казино байгуулах нь зөв гэж үзсэн. Ер нь бол казино гэдгээс айх зүйл байхгүй гэдгийг олон улсын судалгаа нотолж харуулсан.

Казино байгуулагдсанаар тухайн бүс нутагт үйлчилгээний аялал жуулчлалын томоохон цогцолбор, олон мянган ажлын байр бий болно. Эдийн засгийн өгөөжийн хувьд 15,000 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой. Казино байгуулахаас айх зүйл байхгүй гэдгийг олон улсын судалгааны дүнгүүд нотолж харуулсан байдаг” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *