Ц.Хуланг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байна
Яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хүсэлтийг хэлэлцэж байна. Шүүх хурал 16.00 цагт эхэлсэн юм. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагуудтай хамтран төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр өчигдөр баривчлан саатуулаад байсан юм.