Х.Баттулга өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагдсан

УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол” тав дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Уг сонсгол нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

Энэ өдөр 11 компанийн зээлд холбогдуулан 23 гэрчийг дуудсан. Үүнд:

  1. Изинис эйрвэйз ХХК
  2. Пирамид орд ХХК
  3. Сод монгол групп ХХК
  4. Сонгоулд ХХК
  5. Түгээмэл түмэн хишигтэн ХХК
  6. Геологийн төв лаборатори ТӨҮГ
  7. Монгол микрон кашмер ХХК
  8. Комплант ХХК
  9. Макс рөүд ХХК
  10. Монполимет ХХК
  11. Петролуем продакшн ХХК

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Пирамид-Орд” ХХК-тай холбоотой асуудлаар өнөөдрийн сонсголд гэрчээр дуудаад байгаа юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments