Нэг дор ТАВАН ЗӨРЧИЛ гаргасан М.Чингисхааныг үргэлжлүүлэн хорих эсэх нь тодорхойгүй байна
Өөрийгөө Чингисхаан хэмээн өргөмжилсөн иргэн М.Чингисхаан өчигдөр шөнө 23 цагаас хойш согтуугаар тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа лайв хийж, олон хүний бухимдлыг төрүүлээд буй. Тус лайвыг хийж байх үед цагдаагийн албан хаагч түүнийг саатуулж, баривчилсан.
Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ажил хариуцсан зохицуулагч, ахмад Г.Отгонтамираас тодруулахад “Иргэн М.Чингисхааныг өчигдөр /2021.03.28/ 23:00 цагаас хойш согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байхад нь цагдаагийн албан хаагч илрүүлж, баривчилсан.
Тухайн иргэн цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Түүний согтолтын зэрэг 0.76 байсан. Мөн замын хөдөлгөөнд оролцож байхдаа утас ашиглан лайв хийсэн, хурд хэтрүүлж 96 км цаг хурдтай явсан зэрэг зөрчил гаргасан. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Цаашид хорих эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэлээ.
Тэгэхээр М.Чингисхаан хөл хорионы дэглэм зөрчин 23:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас ашигласан, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх нэг дор таван зөрчил гаргасны улмаас саатуулагджээ.
Б.БАЙГАЛЬ
Bas busdiig hel amaar doromjilson zanalhiilsen. Gudamj talbaid sogtuugaar tanhairsan geh met zuil angiudaa nemeechee
Яасан хүний муу үзэх дуртай өлгө***н вэ чи
h9hi chin sda
Zuv sain shiitge.Haanii ner gutaadan amitan
naad sdaagaa chingis bish vhimgee bolgo