|

С.Ганбаатар: Нүүрсний хулгайгаа дэвэргэхгүйн тулд нийгмийн сүлжээг хязгаарлаж байна

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн 6.1.1, 6.3 дахь заалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал, 6.1.1-д Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно.6.3-д Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно гэж байсан.

Харин уг хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

АН-ын гишүүн С.Ганбаатар “Ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хаасан “аймшигтай” хууль оруулж ирлээ. Нүүрсний хулгайгаа дэвэргэхгүйн тулд нийгмийн сүлжээг хязгаарлаж байна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *