М.Баяраа: Ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрээр “2023 онд хувийн хэвшлийнхэн худалдан авах ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Хог цэвэрлэгээний ажилд төр дангаараа оролцохгүй. Тухайлбал, Гачууртын аманд буй хур хогийг цэвэрлэхийн тулд төсвийг нийслэлээс гаргаад тухайн нутагт ойрхон байгаа ААН цэвэрлэгээг хийх боломжтой. Орон нутаг руу зарим төсвийг шилжүүлнэ. Адуу, малгүй бүс болох, золбин нохой, муурын устгал, гудамжны гэрэл, ногоон байгууламжийн асуудлаар хувийн компаниудтай хамтарч ажиллана. Ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна” гэв.