Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулав

МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг Үндэсний Бөхийн Холбоо цахим хуудсандаа нийтэлжээ.

Тодруулбал, аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.

Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах хэмээн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ.

Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр болсон байна.

Тэргүүлэгчдийн хурлаар Монгол Бөхийн Өргөөний их засварын интерьер зураг төсөл болон дараагийн аваргуудын зураг байрлах багана дууссан зэргийг харгалзан зургуудыг шинэчилж, тогтоосон ижил хэм хэмжээгээр стандартчилан бөхийн өргөөний дотор байрлуулах болсон тул МБӨ-нд байршиж буй 1998-2003 онуудад зуруулсан өөрийн өмч болох Улсын аваргуудын хөрөг зургийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.

Эх сурвалж: МҮБХ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *