ҮЙЛ ЯВДАЛ: Элэгний Д вирусийн эсрэг эмийг импортлох эрх зүйн орчны талаар мэдээлэл хийнэ
“Скай плаза” бизнес төвд
09:00 цагт Уул уурхайн үндэсний ассоциац Монгол-Австралийн Засгийн газрын “АМЕП-2” хөтөлбөртэй хамтран “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн “Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн” бэлтгэх сургалт, уулзалт болно. Үйл ажиллагааны нээлтэд Австрали улсын Элчин сайд болон “АМЕП-2” хөтөлбөрийн ахлагч, төлөөлөл оролцоно.
МҮХАҮТ-ын хажуу талын “Корпорэйт” зочид Буудалд
11:00 цагт Элэгний Д вирустэй иргэдийн уулзалт болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг уулзалтад оролцож, элэгний Д вирусийг эмчлэх эмийг импортлохтой холбогдуулан өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчны талаар мэдээлэл хийж, илтгэл хэлэлцүүлнэ.
ГХЯ-нд
14:00 цагт Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
“Шинэ 100 айл” худалдааны төвд
Сар шинийн баярыг угтсан, үндэсний үйлдвэрлэгчдийн “Амар байна уу-2023” өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа үргэлжлэн гарч байна.
ҮСХ болон ХНХЯ-нд
Ээжүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээлж, хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүлнэ.