ХХЕГ: Байлдааны туг заллаа

Хилийн цэргийн 0198 дугаар анги Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Монгол Улсын Баруун хил дээр зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн хүрээнд үе үеийн хилчдийн байгуулсан гавъяа, ангийн дайчин уламжлалыг сурталчлах, хилчдэд албаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, удирдлагын бодлого, шийдвэрийг хүргэх зорилгоор бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон төрийн гурван одонт ангийн байлдааны тугаа хилийн салбаруудаар аялуулсан юм. Ангийн байлдааны тугийг хилийн салбаруудад залах үеэр ХХЕГ-ын даргын тушаалаар цэргийн гэрээт ахлагчийн бүрэлдэхүүнд орсон алба хаагчдад цолыг олгож, цэргийн тангараг өргүүллээ. Ангийн байлдааны тугийг залснаар залуусыг хилч эх оронч үзэлд төлөвшүүлэх, ангийнхаа түүхэн замналаар бахархах үзэлд төлөвшүүлэхэд үр дүнтэй юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments