|

ХИЛЧИД “UNС 2023” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооны “Лазер-гүйлт”-ийн Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Steppe Arena” мөсөн өргөөд Сонирхогч болон Элит гэсэн 2 ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээний “Элит” ангилалд Хилийн цэргийн 0303 дугаар ангиас анх удаа эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин өрсөлдсөнөөс тусгай комендатурын хөдөлгөөнт хилийн заставын хилийн тасгийн захирагч, спортын мастер ахлагч Э.Төртогтох эрэгтэй төрөлд алтан медаль, сэтгэл зүйн бэлтгэлийн албаны ажиллагааны сэтгэл зүйч дэслэгч Б.Батчимэг эмэгтэй төрөлд хүрэл медалын эзэд болсон амжилт үзүүллээ.

Мөн Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс Хилийн цэргийн 0208 тусгай салбарын гэрээт тамирчин спортын мастер Э.Бадамгарав, Эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд “976 кроссфит” клубийн тамирчин, Хилийн цэргийн тусгай архивын архивч А.Надмидсүрэн нар түрүүллээ. “UNC 2023”, LASER-PUN буюу лазар буудлага, гүйлтийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй -55, эмэгтэй-24 тамирчин насанд хүрэгчид элит ангилалд өрсөлдсөн юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments