Цагаан сараар гурав хоног амарна
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 21-нд тохионо. Монголчууд уламжлалт цагаан сарын баяраараа гурав хоног амрах хуультай.
Энэ жилийн цагаан сарын амралтын өдрүүд хоёрдугаар сарын 21-ний Мягмар гарагаас 24-нийг хүртэл үргэлжилнэ. Ингэснээр шинийн дөрвөн буюу Баасан гарагт ажил, сургууль цугларах нь.Ташрамд дурдахад, хоёрдугаар сар 28 хоногтой. Дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдөр 2024 онд байна.