ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын байранд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн хурал хийнэ
Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.24)
09:00 цагт “Туушин” зочид буудалд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийн туршлага солилцоно. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож төслийн туршлага, үр дүнг мэдээлнэ. Утас: 9565-6360.
10:00 цагт БШУЯ-нд Засгийн газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2018-2022 онд хамтран хэрэгжүүлсэн “Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл, харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн хаалт болно. Утас: 8810-2915.
10:00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын хурал Монгол Улсын гадаад харилцааны бодлого, гуравдагч хөршийн бодлогын талаар хэлэлцэж, УИХ, олон улсын дипломат албаны төлөөлөгчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.
11:00 цагт МҮОХ-ны байранд “Степп арена”-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт Замын хөдөлгөөний урсгал сөрж хүүхэд гэмтээн хохироосон иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
11:30 цагт АН-ын (С.Зориг агсны хөшөөтэй) байранд УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9997-2117, 9311-3995.
11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж нийслэлчүүдийн 3 их наяд төгрөгийн хохирлоос салгах” талаар иргэн Д. Дорждагва мэдээлэл хийнэ.
-Монголын Уран зургийн галларейн үзэсгэлэнгийн их танхимд “Монголын сайхан бичигтэн-2022” улсын үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.