Бразилд 7.3 кг жинтэй хүүхэд мэндэлжээ
Бразил улсын иргэн Клейдиан Сантос кесар хагалгаагаар 7.3 кг жинтэй, 59 см урт Анжерсон Сантос нэртэй хүүхдээ төрүүлжээ.
Амазонас мужийн Падре Коломбо эмнэлэгт төрсөн бөгөөд эмч нар эх, нялх хоёрын эрүүл саруул байгааг мэдэгдлээ. Бяцхан нярайн инкубаторт байгаа ч биеийн байдал нь хэвийн, ямар нэгэн гажиггүй байгааг тус эмнэлгийн эмч нар хэлж байна. Анжерсон маш том тул эцэг эхийнх нь худалдаж авсан бүх хүүхдийн хувцас таарахгүй байгаа тул эмнэлэг гэр бүлд нь туслах хандивын аян эхлүүлжээ.