Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг ирэх сарын 10-н хүртэл хойшлууллаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн.

Харин тус шүүх хурлыг хойшилсон талаар 11:30 цагт зарлалаа.

Нэгдүгээр сарын 11-ний өдөр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлэгт иргэн Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцжээ. Энэ хэрэгт таван шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний хоёр дүгнэлтэд хохирогч охин хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн бол гурав, тав дахь шинжээчийн дүгнэлт “хүндэвтэр гэмтэлтэй” гэж гарсан байна.

Охин хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлтийг Ч.Маралмаа болон  түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд маргаж байгаа талаар мэдээлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *