Жүдочид Португал улсыг зорьлоо
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны энэ жилийн анхны Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 27-29-ны хооронд Португалын Алмада хотноо болно. Манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 10, нийт 19 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордсон юм. Тэмцээнд 5 тивийн 83 орны 580 жүдоч (эрэгтэй 344, эмэгтэй 236) барилдах юм. Өнгөрсөн жил Алмадагийн Гранпри анх удаа зохион байгуулагдахад ОУХМ Б.Цогт-Очир 60 кг-д, Л.Анхзаяа 73 кг-д, А.Адъяасүрэн +78 кг-д хүрэл медаль хүртэж байлаа.
Португалийн Гранприд хүч үзэх Монголын баг:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан
- 66 кг: Л.Өнөболд, Б.Нямренчин
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
- 81 кг: Г.Болор-Очир
- -100 кг: Б.Гончигсүрэн
- +100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
- 57 кг: О.Оюунчимэг, Т.Тэгшжаргал
- 63 кг: Д.Есүй, Ц.Энх-Оргил
- 70 кг: Б.Ням-Эрдэнэ
- -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
- +78 кг: Д.Номинзул