Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарьт өөрчлөлт орлоо

Маргааш буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн “Замын-Үүд – Эрээн” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Тодруулбал, Замын-Үүд – Эрээн чиглэлийн автобус маргаашнаас 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдлөх аж.

Тиймээс иргэд дараах шаардлагуудыг ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна. Үүнд:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments