Хүчтэй шуурганы улмаас 32 автомашины шил хагарч, цахилгааны тулгуур баганууд нуржээ

Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт 03.26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 21:02 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан бөгөөд цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *