Ерөнхийлөгч 5 хоногт багтан цахим орчны тухай шинэ хуульд хориг тавих эсэхээ шийднэ
Ерөнхийлөгчийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихыг хүссэн өргөдлийн тоо uih.mn сайтад 4200 хүрсэн байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлснээс хойш ажлын тав хоногт багтан хориг тавих эсэхийг Ерөнхийлөгч шийднэ.Хэдий тийм боловч Үндсэн хуульд Ерөнхийлөгч хориг тавивал хоригийг хүлээн авах эсэхийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол хориг хүчингүй болох аж.
Харин дээрх хуулийг хэлэлцэхдээ УИХ-ын 52 гишүүний саналыг хурааж, 40 гишүүн нь буюу 77 орчим хувийн дэмжлэгээр баталсан юм.