АТГ: Лондонгоос хураасан оффшор хөрөнгийг “Энэрэл“ асрамжийн төвд зориулахаар болсон гэх мэдээлэл байна
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021, 2022 онуудад гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгожээ. Ингэхдээ ИБУИНВУ-д байрлалаас нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгож, Британийн Виржинийн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам, долларыг тус тус улсын орлого болгон хураан авсан байна.
Хураан авсан хөрөнгийг хэрхдэг талаар АТГ-аас тодруулахад “Хөрөнгө буцаах ажиллагааны нөхөн төлүүлсэн хохирлыг АТГ захиран зарцуулах эрх байхгүй. Тухайн хохирол учруулсан төрийн өмчит газар юм уу, холбогдох газарт нь буцаах ажиллагааг хийж, нөхөн төлүүлсэн байгаа. Сүүлд, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Лондон хот дахь орон сууцыг авах ажиллагааг хийсэн. Улмаар тухайн төрийн өмчид газарт бүртгүүлэн санал хүргүүлсэн. Тодруулбал, бусад улс оронд хөрөнгө буцаах ажиллагааны хохирлыг зорилтод бүлэг буюу иргэдэд эсвэл дэд бүтцийн салбарт бодитой үр дүнтэй ажил хийдэг хууль эрхзүйн зохицуулалттай байдаг. Тиймээс манайхаас Эрдэнэт үйлдвэр рүү санал явуулсан. Тус саналыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зөвлөл дэмжиж, “Энэрэл” асрамжийн төвд тухайн орон сууцны түрээсийн орлогыг зориулахаар болсон гэх мэдээлэл байна” хэмээлээ.