Монгол Улс хүүхдийн мөнгөнд 7.2 их наяд төгрөг зарцуулжээ
Монгол Улс “Хүүхдийн мөнгө тэтгэмж-“ийг 2005 оноос сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн. 2005-2023 оны хооронд 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулсан гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.
Салбарын сайдын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 1.095.362 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Энэ нь хүүхдийн мөнгө авах нийт хүүхдийн 87 хувьд юм. Үлдсэн 43.820 хүүхдийн мэдээллийн зөрүүг засахаар ажиллаж байгаа юм.
0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ХАМРАГДСАН ХУВЬ ХЭМЖЭЭ
2005 онд 34%
2006 онд 70%
2007-2016 оны 06 сарыг дуустал 100%
2016 оны 07 сараас 60%
2017 онд 100%
2018 оны 03 сарыг дуустал 60%
2018 оны 04 сараас 80%
2019 онд 80%
2020-2022 онд 100%
2023 онд нийт хүүхдийн 91%
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3000 төгрөг
2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25.000 төгрөг
2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20.000 төгрөг
2020-2022 онд сар бүр 100.000 төгрө
2023 онд сар бүр 100.000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна.