АИ-92 бензиний гаалийн татварыг энэ сарын 30-наас ирэх он хүртэл тэглэхээр болов
Импортолж буй АИ-92 октантай авто бензиний гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ.
Дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.